logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Сэндбокс зохицуулалтын орчинд B2B зээлийн үйлчилгээгээр ₮124.6 тэрбумын зээл олгогджээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 12 16:35
    276

    Зургийг: С.Батсайхан

    P2P зээлийн 74 хувийг гурван сараас доош хугацаатай зээл бүрдүүлж байна

    2025 оны III улирлын байдлаар сэндбокс орчинд долоон бүтээгдэхүүн туршигдаж байна. Үүнээс B2B буюу бизнес хоорондын зээлийн үйлчилгээнд 292 харилцагч бүртгэлтэй байгаа бөгөөд 2024 оны нэгдүгээр сард туршилт эхэлснээс хойш 124.6 тэрбум төгрөгийн зээл олгогджээ.

    Тус платформ дээр олгогдож буй зээл 7-42 хоногийн хугацаатай, сарын дундаж хүүгийн түвшин  нь 1.5 хувь буюу арилжааны банкнуудын зээлийн хүүгээс бага зэрэг өндөр түвшинд байна.

    Түүнчлэн P2P буюу зуучлагчгүй зээлийн үйлчилгээний туршилтын орчинд 11.5 мянган хэрэглэгч зээл авчээ. P2P сэндбокс орчинд оролцогчдын 1.6 хувийг хөрөнгө оруулагчид бүрдүүлж байгаа аж.

    Энэхүү үйлчилгээ нь 2022 оны 12 дугаар сард сэндбокс зохицуулалтын орчинд орсон бөгөөд түнээс хойш 4.1 тэрбум төгрөгийн зээл олгогдсоноос 3.9 тэрбум төгрөг нь эргэн төлөгджээ. Нийт олгогдсон зээлийн дийлэнх нь гурван сараас бага хугацаатай байгааг санхүүгийн зохицуулах хорооны тайланд дурдсан байна.

    Тайлант хугацаанд зээлийн сарын дундаж хүүгийн түвшин хоёр хувь байсан ба чанаргүй зээл нийт зээлийн үлдэгдлийн 0.7 хувийг бүрдүүлжээ. 

    Cэтгэгдэл бичих