
Зургийг: Эдийн засаг, хөгжлийн яам
2022 оноос хойш Эдийн засаг, хөгжлийн яаманд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас 120 гаруй гомдол хүргүүлснээс шийдвэрлэлтийн явц 26 хувьтай байгааг мэдээллээ.
Гомдлыг хянан шийдвэрлэхэд мөрдөн шалгах, шүүхээр шийдвэрлүүлэх процесс удаашралтай байгаа нь гол шалтгаан болж буйг тодотгов.
Монгол Улсад хөрөнгө оруулагчдын маргааныг шийдвэрлэх шүүхийн процесс дунджаар 6.2 жил үргэлжилж байна.
Мөн нийт маргааны 10 орчим хувь нь л шийдвэрлэгдэж байгааг Европын бизнесийн байгууллагуудын дэлхийн сүлжээнээс 2024 онд гаргасан тайланд онцолж байсан юм. Иймд хөрөнгө оруулагчдын санал гомдлыг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилгоор Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвийг нээлээ.
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг дагалдуулан УИХ-д өргөн мэдүүлээд буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулахаар тусгаад байгаа юм.