
Зургийг: Akos Stiller/Bloomberg
(Bloomberg) -- Геополитикийн эрсдэлүүдээс гадна Дональд Трамп АНУ-ын Холбооны Нөөцийн банкны хараат бус байдалд заналхийлж буй энэ үед алтны ханш унц нь 5000 ам.долларт ойртлоо.
Энэ долоо хоногийн арилжаагаар долоо гаруй хувиар өссөн алтны ханш баасан гарагийн арилжааны эхэн үед унц нь 4960 ам.доллар давсан бол сүүлийн байдлаар унц нь 4948 ам.доллароор арилжаалагдаж байна. Харин мөнгөний ханш мөн дээд түвшнээ шинэчилж, унц нь 98.4 ам.долларт хадгалагдлаа.
Энэ долоо хоногт ам.долларын ханш 0.8 орчим хувиар суларсан нь үнэт металл худалдан авахад таатай нөхцөл бүрдүүлсэн юм.
Он гарсаар алтны ханш 15 гаруй хувиар эрчимжиж, хэд хэдэн удаа дээд түвшнээ шинэчлээд байна.
Үүнээс гадна “Goldman Sachs”-ийн шинжээчид 2026 оны эцэс гэхэд алтны дундаж үнэ унц нь 5400 ам.доллар хүрнэ гэж өмнөх төсөөллөө ахиуллаа.