logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Олон улсад эгзэгтэй байдал нэмэгдэж, алтны ханш түүхэнд анх удаа унц нь $5000 давлаа
    Yihui Xie, Jack Ryan
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 26 11:05
    769

    Зургийг: Akos Stiller/Bloomberg

    Алтны ханш сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хоёр дахин өсөөд байна

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп олон улсын харилцааны дүрмийг шинээр бичиж, хөрөнгө оруулагчид Засгийн газрын бондууд болон валютаас татгалзсанаар алтны ханшийн хурдтай өсөлт эрчээ улам нэмж, түүхэнд анх удаа унц нь 5000 ам.доллар давлаа.

    Геополитикийн эрсдэлүүд, ам.долларын ханшийн сулрал нь үнэт металлын эрэлтийг дэмжиж, улмаар өнгөрсөн долоо хоногт алтны үнэ 8 гаруй хувиар өсөн 5040 орчим ам.долларт хүрээд байна. Ам.долларын бусад томоохон валюттай харьцах ханшийг дагадаг гол индекс тавдугаар сараас хойших хамгийн огцом уналттай долоо хоногийг үдсэнээр арилжаалагчдын үнэт металл худалдан авах өртөг хямдарсан байна. Алтнаас гадна мөнгө мөн адил дээд түвшнээ шинэчилж, унц нь анх удаа 100 ам.доллар давсан юм.

    Алтны ханш ийнхүү сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд даруй хоёр дахин өссөн нь зах зээлд айдас нэмэгдэх үед эрэлт нь дагаад нэмэгддэг чиг хандлагыг тодотгон харуулж байна.

    GOLD-GFX.png

    Сүүлийн долоо хоногуудад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Холбооны нөөцийн банкны хараат бус байдалд нөлөөлөхийг оролдож, Гринланд арлыг улсдаа нэгтгэхээр сүрдүүлж, Венесуэлд цэргийн ажиллагаа явуулсан нь зах зээлд айдас, тодорхойгүй байдал нэмэгдэхэд түлхэц болсон юм.

    "Алт бол зах зээл дэх итгэлийн яг эсрэг нь. Инфляцын гэнэтийн өсөлт, зах зээлийн тооцоолоогүй уналт, геополитикийн өндөр эрсдэлээс сэргийлэх хамгаалалт нь болдог" хэмээн “First Eagle Investment Management” компанийн хөрөнгө оруулалтын багцын менежер Макс Белмонт хэлж байна.

    Cэтгэгдэл бичих