
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- 2025 онд үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч БНХАУ-ын “China Vanke” компанийн алдагдал дээд түвшинд хүрч, 12 тэрбум ам.доллар болсныг санхүүгийн урьдчилсан тайландаа мэдээлсэн байна.
Энэ нь өнгөрсөн оны эцэст тус компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдох нийт өмчийн ойролцоогоор 40 хувьтай тэнцэх дүн боллоо. Нөгөөтэйгөөр алдагдал нь гүнзгийрсээр хурдан хугацаанд компанийн хөрөнгийг сорж буйн илрэл болсныг шинжээчид онцолж байна.
Түүнчлэн дефолтоос зайлсхийх эсэх нь “Shenzhen Metro Group” зэрэг БНХАУ-ын Төрийн өмчит томоохон хөрөнгө оруулагчдаас нь ихээхэн хамаарахаар байгаа аж.
“China Vanke” 2028 он хүртэл алдагдал хүлээх төлөвтэй байгаа ба энэ хугацаанд компанийн санхүүгийн хямрал улам гүнзгийрэх тул гадаад эх үүсвэрийн санхүүгийн дэмжлэгт найдсан хэвээр байх болно гэж “Morningstar” компанийн шинжээч Жефф Жан тодотгосон байна.
Даваа гарагт тус компанийн хувьцааны ханш Хонконгийн Хөрөнгийн биржид 7.4 хувиар буурсан нь өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойших арилжааны нэг өдрийн хамгийн огцом уналт боллоо.