logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дональд Трамп "Project Vault" санаачилгын хүрээнд Роберт Фридланд тэргүүтэй бизнесийн магнатуудтай уулзана
    Skylar Woodhouse, Jennifer A. Dlouhy, Joe Deaux, Hadriana Lowenkron
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 03 16:00
    387

    Зургийг: Joe Buglewicz/Bloomberg

    (Bloomberg) -- Дональд Трамп АНУ-ын үйлдвэрлэгчдийн БНХАУ-аас хамаарах хамаарлыг бууруулах хүчин чармайлтын хүрээнд чухал ашигт малтмалын нөөц бүрдүүлэх 12 тэрбум ам.долларын төлөвлөгөө танилцууллаа. 

    “Project Vault” санаачилга нь АНУ-ын бизнесүүдийг аливаа хомсдолд өртөхөөс хамгаалах зорилготой гэж Дональд Трамп мэдэгдсэн байна. Энэхүү төлөвлөгөө нь хоёр тэрбум ам.долларын хувийн капиталыг 10 тэрбум ам.долларын EXIM банкны зээлтэй хослуулна гэж эх сурвалж мэдээлжээ.

    EXIM-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс банкны түүхэнд хамгийн өндөр дүнтэйд тооцогдох 15 жилийн хугацаатай зээлийг батлах эсэх асуудлаар санал хураахаар байна.

    Одоогоор “General Motors”, “Stellantis”, “Boeing”, “Google” зэрэг компани дээрх санаачилгад нэгдээд байгаа юм. Энэ хүрээнд Дональд Трамп “General Motors”-ийн Гүйцэтгэх захирал Мари Барра болон уул уурхайн салбарын тэрбумтан Роберт Фридландтай уулзахаар товложээ.

    Дональд Трампын санаачилгыг металлын зах зээлийн зарим хэсэг дэмжиж буй ч хэр үр дүнтэй байх нь эргэлзээ дагуулж байна. Ялангуяа газрын ховор элемент шиг жижиг зах зээлд АНУ их хэмжээний худалдан авалт хийх нь үнийг өсгөж, нийлүүлэлтийн урсгалд нөлөөлнө гэсэн болгоомжлол үүсээд байгаа юм. 

    Үүнтэй харьцуулахад одоогийн ханшаар АНУ-ын газрын тосны 413 сая баррелийн нөөц нь 25 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. “Project Vault” төсөл нь газрын тосны нөөцийн тал хувьтай тэнцэх хөрөнгийг чухал ашигт малтмалын салбарыг хамгаалахад зарцуулна гэсэн үг аж.

    Өнгөрсөн онд БНХАУ зарим түүхий эдийн экспортын хяналтыг чангатгасны дараа ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд эрсдэлийг бууруулах хүчин чармайлт эрчээ авсан юм.

    Cэтгэгдэл бичих