logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Топ-20 индексийн өсөлт он гарсаар саарч, түвшин нь тогтвортой байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 03 16:50
    127

    Зургийг: Э.Тэнгис

    Топ-20 бүс нутгийн индексүүдээс өсөлтөөрөө хоцорсон хэвээр байна

    2025 оны эцэст эрчимтэй өсөж байсан Монголын Хөрөнгийн биржийн Топ-20 индекс энэ он гарсаар бараг өөрчлөлтгүй байна. Топ-20 индекс сүүлийн таван сар дараалан өссөн төдийгүй нэгдүгээр сарын эцэст 0.8 хувиар өслөө. Хэдий тийм боловч энэ нь тухайн хугацааны хамгийн бага өсөлттэй сар болсон байна. Мөн өнгөрсөн оны нэгдүгээр сарын арилжаатай харьцуулахад нэлээд удааширсан үзүүлэлт боллоо.

    MSETOP-GFX.jpg

    Сүүлийн  арилжааны гурван өдөр индексийн түвшин харьцангуй хөдөлгөөнтэй байсан бол бусад өдөрт дунджаар 0.2 хувь хүртэлх хөдөлгөөнтэй байгаа нь индекс тогтвортой, савлагаа багатай өсөж байгааг харуулж байна.

    Харин бүс нутгийн томоохон индексүүдтэй харьцуулбал өнгөрсөн оны эцэст хоцрогдсон дүр зураг 2026 он гарсаар үргэлжилсэн хэвээр байгаа юм. Тухайлбал: БНСУ-ын “Kospi Index” 20 гаруй хувийн өсөлттэй тэргүүлж буй бол Япон болон Хонконгийн жишиг индексүүд 2.6-4.8 хувийн өсөлттэй байна.

    MSEASIA-GFX.jpg

    БНХАУ-ын индекс геополитикийн нөхцөл байдлаас үүдэн бага зэргийн савлагаатай байгаа бол Япон улсын зах зээлд иений ханштай холбоотойгоор болгоомжлол үүсээд буй. Харин “Kospi Index” хиймэл оюуныг дагасан өсөлт үргэлжилсээр байна.

    Cэтгэгдэл бичих