logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    НОСК: Шархад дэд төвийн ногоон орон сууцны 1 м.кв-ын үнэ ₮3.3 сая байхаар тогтсон
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 24 15:40
    80

    Зургийг: Нийслэлийн Орон Сууцны Корпораци

    Сэлбэ 20 минутын хотод гурван сургууль, таван цэцэрлэг барина

    Баянхошуу болон Шархад дэд төвд 220 айлын ногоон орон сууцны барилгын ажил дуусаж, ашиглалтад орж буйг Нийслэлийн Орон Сууцны Корпораци мэдээллээ.

    Шархад дэд төвд ашиглалтад орж буй орон сууцны нэг м.кв талбайн үнэ 3.3 сая төгрөг байгаа бол Баянхошуу дэд төвд гурван сая төгрөг байхаар тогтжээ.

    Үндэсний Статистикийн хорооны хоёрдугаар сарын тайланд мэдээлснээр Сонгинохайрхан дүүрэгт шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 3.2 сая төгрөг, Баянзүрх дүүрэг буюу Шархад орчимд 4.4 сая төгрөг байна.

    Харин Сэлбэ дэд төвийн орон сууцны үнэ ирэх дөрөвдүгээр сард тодорхой болохыг “Сэлбэ хорин минутын хот корпорац" мэдээлсэн юм.

    “Энэ ондоо багтаан Шархад болон Баянхошуу дэд төвд 800 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Ашиглалтад орж буй ногоон орон сууц нь олон улсын ногоон барилгын үнэлгээний “Edge” буюу (Excellence in Design for Greater Efficiencies) стандарт хангасан” гэж Нийслэлийн Орон Сууцны Корпорацийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан мэдээллээ. 

    Cэтгэгдэл бичих