
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын хэрэглэгчид барууны брэндүүдийг бойкотолж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хандлага давамгайлж ирсэн бол сүүлийн үед тус улсад "Эх оронч" худалдан авалт буурч, олон улсын брэндүүдээс худалдан авалт хийх хандлага сэргэж буйг дата мэдээлэл харуулж байна.
“BigOne Lab”-ийн эмхэтгэсэн мэдээллээр “Gap”, “Zara”, “Mango” зэрэг брэндийн "Tmall" зэрэг цахим худалдааны сувгуудаар хийсэн борлуулалт 2025 онд өмнөх оноосоо 30 гаруй хувиар өсжээ. 2022 онд БНХАУ-ын цахим худалдааны “Baozun” компани “Gap” брэндийн БНХАУ дахь бизнесийг худалдаж авсан аж. Ингэснээр 2025 онд борлуулалтын орлого нь 20 гаруй хувиар өссөн байна.
"БНХАУ-ын хэрэглэгчдийн Шинжаанд үйлдвэрлэсэн хувцас хэрэглэл авах, гадаадын загварыг үгүйсгэх эрин үе ард хоцорсон" гэж Шанхай дахь “China Skinny” компани мэдээлжээ. Сонголтоо улам төрөлжүүлж буй нь гаднын брэндүүдэд зах зээлийн боломж бий болгож байгаа талаар онцолсон байна.