
Зургийг: mongolia.gov.mn
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдааны үеэр мэдээлэл технологийн салбарт Төр, хувийн хэвшлийн зохистой оролцоог бий болгоно гэж Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.
Монгол Улсад Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой 4119 байгууллагын 13,526 программ хангамж, лиценз бүртгэлтэй байна. Мэдээллийн системийн хөгжүүлэлт, засвар үйлчилгээний 73 хувийг Төр, үлдсэн 27 хувийг л хувийн хэвшил хариуцаж байна.
Цаашид Төр аппликейшн хөгжүүлэхгүй, хувийн хэвшил хийх боломжтой, өрсөлдөөнөөр чанар нь сайжрах үйлчилгээнд өмнүүр нь орохгүй, худалдан авалт, захиалгадаа үндэсний мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих, хуулийн саадыг арилгах зэрэг ажлуудыг хийхийг Ерөнхий сайд онцоллоо.Ингэснээр хувийн хэвшилд өрсөлдөх чадвартай, инновацта й, экспортын боломж нээгдэнэ гэж үзэж байна.
Сүүлийн 10 жилд Монгол Улс төсвийн хөрөнгө оруулалтаар 104 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 226.7 сая ам.долларыг систем хөгжүүлэх, дэд бүтцийг чадавхжуулахад зарцуулжээ.