logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Swatch”, “Audemars Piguet”-ийн хамтран гаргасан “Royal Pop”-ийг авахаар олон зуун хүн дугаарлав
    Andrea Felsted
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 19 09:20
    82

    Зургийг: Swatch/Bloomberg

    “Audemars Piguet” болон “Swatch” компанийн хамтран гаргасан шинэ цаг дэлхий даяар “Swatch”-ийн дэлгүүрүүдийн гадаа урт дараалал үүсгэсэн байна

    (Bloomberg) -- “Swatch” компани тансаг зэрэглэлийн цагны “Audemars Piguet” брэндтэй хамтын ажиллагаагаа эхлүүлснээр дэлхий даяар цагны хорхойтнуудыг хуйлруулсан долоо хоног өнгөрлөө.

    Швейцарын боломжийн үнэтэй цагны брэнд өнөөгийн зах зээл дэх хамгийн хүсэмжит цаг үйлдвэрлэгчдийн нэгтэй ийнхүү хамтарсан нь цуглуулагчид, дамлан борлуулагчдыг “Swatch”-ийн дэлгүүрүүдийн гадаа хонон өнжиж дараалалд зогсоход хүргэсэн байна. Хэдий тийм боловч бүтээгдэхүүн гарах өдөр “Times Square”-д хэт олон хүн цугласан байсан тул Нью-Йоркийн цагдаагийн газраас дэлгүүр онгойгоогүй байхад цуглагсдыг тараасан юм. Улмаар “Swatch” үймээн самуун үүсэхээс сэргийлэхийн тулд нээлтийн худалдаагаа цуцалсан байна.

    1400x933.webp

    Шинэ цувралын нэр нь “Royal Pop” бөгөөд “Audemars Piguet”-ийн алдартай “Royal Oak” цуврал, “Swatch”-ийн “Pop” цувралын үргэлжлэл болох аж. Гэхдээ нэг том ялгаа байгаа нь “Royal Pop” бугуйн цаг биш, энгэрийн цаг юм.

    “Royal Pop” нь 400 болон 420 ам.долларын хоёр хувилбар, найман өнгөний сонголттойгоор гарч байна. Мөн нэмэлт 45 ам.доллароор оосрыг нь авах боломжтой аж.

    Cэтгэгдэл бичих