
Зургийг: David Gray/AFP/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- Австрали улсын хамгийн чинээлэг эрхэм Жина Райнхарт АНУ-ын зэвсэг үйлдвэрлэгч компаниудад бараг 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
Түүний холдинг компани “Hancock Prospecting” өнгөрсөн хугацаанд АНУ-ын “RTX”, “Northrop Grumman”, “L3Harris Technologies” болон “Lockheed Martin” компанийн хувьцааг худалдан авсан бөгөөд гуравдугаар сарын 31-ны ханшаар тооцвол нийт дүн нь 97 сая ам.доллароор хэмжигдэхийг зохицуулагч байгууллагад ирүүлсэн мэдээлэл харуулжээ.
Мөн уул уурхайн “Hudbay Minerals” компани дахь позицоо 1.35 сая ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, “Newmont” компанийн хувьцааг шинээр худалдан авчээ. Ингэснээр “Hancock Prospecting”-ийн хувьцааны хөрөнгө оруулалтын багц 3.3 тэрбум ам.доллар хүрч байгааг “Bloomberg” тооцоолсон байна.
Өдгөө 72 настай Жина Райнхарт Баруун Австрали дахь төмрийн хүдрийн томоохон уурхайнуудаас хөрөнгөө босгосон нэгэн аж.
“Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээс харвал сүүлийн байдлаар нийт хөрөнгө нь 43.8 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.