logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “SpaceX” IPO-оор зорьсон үнэлгээндээ хүрч чадвал дэлхийн анхны их наядтан төрнө
    Tom Maloney
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 22 08:50
    601

    Зургийг: Marvin Joseph/The Washington Post/Getty Images/Bloomberg

    Илон Маск “SpaceX” компанид 5.1 тэрбум ширхэг хувьцаа, 8.39 ам.долларын тогтмол үнэтэй 350 сая ширхэг хувьцааны опцион эзэмшдэг

    (Bloomberg) -- Бүх цаг үеийн хамгийн өндөр дүнтэй IPO хийхийг зорьж буй “SpaceX” компанийн зохицуулагч байгууллагад илгээсэн танилцуулгаас олон зүйл тодорхой боллоо. Тэдгээрийн нэг гэвэл компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск дэлхийн анхны их наядтан болох зам нь засагджээ.

    Пуужин үйлдвэрлэл, хиймэл оюуны “SpaceX” компанид Илон Маск 5.1 тэрбум ширхэг хувьцаа, мөн 8.39 ам.долларын тогтмол үнэтэй 350 сая ширхэг хувьцааны опцион эзэмшдэг болохыг лхагва гарагт гаргасан үнэт цаасны танилцуулга харуулж байна.

    Тиймээс “SpaceX” энэ IPO-оор зорьж буй хоёр их наяд ам.долларын үнэлгээндээ хүрч чадвал Илон Маскийн нийт хөрөнгө 1.1 их наяд ам.доллар болохоор байна. Хэдийгээр хоёр их наяд ам.доллар хүрэхгүй байлаа ч 1.75 их наяд руу дөхөхөд л Илон Маск хүн төрөлхтний түүхэнд бүртгэгдээгүй тэр их хөрөнгийн босгыг давахад хангалттай юм. Учир нь тэрбээр “Tesla” болон бусад хэд хэдэн компанид дахин 292 тэрбум ам.долларын дүнтэй хувьцаа эзэмшдэг.

    Сүүлийн хоёр жилийн турш дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад тэргүүлж буй,  өдгөө 54 настай Илон Маск ийнхүү их наядын хөрөнгө рүү “зүтгэсэн” нь технологийн эрин дэх хөрөнгийн үлэмж их төвлөрлийн жишээ, супер хөрөнгөтнүүдийн шинэ эриний эхлэл болж байна.

    “Bloomberg Billionaires Index” 2025 оны 12 дугаар сард гаргасан тендер саналд нь үндэслэн “SpaceX”-ийн одоогийн үнэлгээг 1.03 их наяд ам.доллар гэж тооцоолжээ. Мөн 2026 оны нэгдүгээр сард Илон Маскийн өөр нэг компани “xAI”-ийг “SpaceX”-д нэгтгэсэн нь үнэлгээ дээр нэмж тооцогдох юм. Харин ирэх зургаадугаар сарын 11-нд болох товтой IPO-оор хувьцааны үнэ хэрхэн тогтохоос шалтгаалан дээрх үзүүлэлт шинэчлэгдэнэ.

    “Goldman Sachs”, “Morgan Stanley”, “Bank of America”, “Citigroup”, “JPMorgan Chase & Co.” болон бусад 18 банк дээрх IPO-ийн зохион байгуулалтад оролцохоор байна. Мөн “SpaceX” компани “Nasdaq” биржид SPCX үсгэн кодоор бүртгүүлэхээр сонгожээ.

    Cэтгэгдэл бичих