
Зургийг: Brent Lewin/Bloomberg
Хонконгийн Хөрөнгийн биржийн мягмар гарагийн арилжаагаар “Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны арилжаа эрс идэвхэжлээ. Үдээс өмнө нийт эргэлтэд орсон хувьцаа тухайн цагийн сүүлийн 20 хоногийн дунджаас 177 дахин өндөр буюу 84 мянган ширхэг хүрч байв. Ингэснээр ханш нь 9.6 хувийн өсөлттэй хаагдаж, 8.43 хонконг доллар хүрснээр өсөлтөөрөө ижил салбарын компаниудыг тэргүүллээ.
Харин “Hang Seng Index” 0.03 хувийн уналттай, “MSCI Asia Pacific Index” 1.38 хувийн өсөлттэй арилжааг өндөрлүүлсэн байна.
Хувьцааны гол техник үзүүлэлт болох харьцангуй хүчний индекс буюу RSI нь арилжаагаар “Mongolian Mining Corporation”-ийн хувьд 30-аас доошилсон байгаа нь хэт зарагдсан бүсэд орсныг илтгэж байна.
Сүүлийн нэг жилийн хугацаанд тус компанийн хувьцааны ханш мягмар гарагийнхтай ойролцоо болон түүнээс давсан өсөлттэй хаагдсан тохиолдол долоон удаа давтагджээ.