
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- АНУ болон Иран энхийн хэлэлцээрт хүрнэ гэсэн найдлага нэмэгдсэнээр зэс, хөнгөн цагаан зэрэг суурь металлын ханш өсөж байна.
Лондоны Металлын биржид зэсийн үнэ 0.6 хувиар өсөж, тонн нь 13,702 ам.доллар хүрлээ. Харин хөнгөн цагааны ханш 0.5 хувиар чангарч, тонн нь 3689 орчим ам.доллароор арилжаалагдаж байна.
Дэлхийн зах зээл дэх металлын үнийн өсөлт нь БНХАУ-ын хөнгөн цагааны экспортыг түүхэн дээд хэмжээнд хүргэж магадгүйг шинжээчид онцолж буй.
Ойрх Дорнодын дайн хөнгөн цагаан үйлдвэрлэлийн гол бүс нутгаас ирэх нийлүүлэлтийг боомилж, олон улсын зах зээлд хомсдол үүсгээд байгаа юм. Ингэснээр Лондоны Металлын бирж дэх хөнгөн цагааны үнэ болон Шанхайн фьючерс ханшийг хол хаяж, зөрүү нь 2022 оны гуравдугаар сараас хойших дээд түвшинд хүрчээ.
БНХАУ-ын хөнгөн цагааны экспорт дөрөвдүгээр сард 15 хувиар өсөж, 598 мянган тонн давсан байна. Энэ нь 2024 оны 11 дүгээрр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Ирэх саруудад экспортын хэмжээ улам нэмэгдэж, 680 мянган тонн буюу түүхэн дээд түвшинд хүрэх боломжтой гэж "Beijing Aladdiny Zhongying Business Consulting" судалгааны компанийн шинжээчид тооцоолсон байна.