logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    БНСУ-ын Төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээж, инфляц, ДНБ-ий өсөлтийн төсөөллөө ахиулав
    Heesu Lee
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 28 10:10
    396

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    БНСУ-ын Төв банк цаашид мөнгөний хатуу бодлого баримтлах төлөвтэй байна

    (Bloomberg) -- БНСУ-ын Төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээж, инфляц болон эдийн засгийн өсөлтийн төсөөллөө огцом нэмэгдүүллээ. Газрын тосны үнийн өсөлтөөс үүдэлтэй инфляцын дарамт нэмэгдэж буйтай зэрэгцэн эдийн засгийн ерөнхий төлөвт тодорхойгүй байдал давамгайлж буйг тус банкны Удирдах зөвлөлийн гишүүд харгалзан үзэж, шийдвэрлэсэн байна.

    БНСУ-ын Төв банк бодлогын хүүг 2.5 хувьд хэвээр үлдээж, 2024 оны долоодугаар  сараас хойш өөрчлөлтгүй тогтвортой түвшинд хадгалсаар байна. Тус Төв банк 2024 оны аравдугаар сараас 2025 оны тавдугаар сарын хооронд дөрвөн удаа бодлогын хүүгээ бууруулсан юм.

    BOK.png

    Үүнээс гадна хоёрдугаар сард танилцуулж байсан энэ оны инфляцын төсөөллөө 0.5 нэгж хувиар ахиулж, 2.7 хувьд хүргэлээ. Ираны дайнаас үүдэн Ормузын хоолойн хөдөлгөөн хаагдаж, эрчим хүчний зардал өссөн нь нөлөөлжээ.

    Мөн 2026 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө хоёр хувиас 2.6 хувьд хүргэж, нэмэгдүүллээ. Шинэ төсөөллүүдээс харахад БНСУ-ын Төв банк мөнгөний бодлогоо инфляцтай тэмцэх чиглэл рүү цаашдаа чангатгах хүлээлт нэмэгдэж байна гэж эдийн засагчид үзэж байгаа аж.

    БНСУ-ын Төв банкны шийдвэрийн дараа “Kospi Index” 0.4 хувиар, вон ам.долларын эсрэг 0.35 хувиар тус тус суларлаа.

    Cэтгэгдэл бичих