logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Ажиллах хүчний 46 хувь нь албан бус эдийн засагт ажиллаж буй нь бүтээмж сулрах шалтгаан болж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 29 09:00
    452

    Зургийг: Э.Тэнгис

    Монголын ажилгүйдлийн түвшин олон улстай харьцуулахад өндөр биш ч хөдөлмөрийн бүтээмж дэлхийн дунджаас 30 хувиар доогуур байна

    Албан мэдээллээр сүүлийн жилүүдэд Монгол Улсад цалингийн дундаж, хөдөлмөрийн бүтээмж хэдий өсөлттэй ч хэрэглээний үнийн өсөлтөөс хол хоцорч, хөдөлмөрийн зах зээл сул дорой хэвээр байна.

    Эдийн засаг уул уурхайн салбарт түшиглэх ч ажлын байрны дийлэнхийг хангадаг үйлчилгээ, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт бүтээмж сул байдаг бүтцийн асуудал дээрх тэнцвэргүй байдлаас тод харагдана. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ оны эхний улирлын байдлаар нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн буюу бүтээмж 4.8 сая төгрөг болж өсөхөд уул уурхайн салбарын бүтээмж сүүлийн дөрвөн жилийн дээд цэгт (12.9 сая төгрөг) хүрсэн нь нөлөөлжээ. Гэтэл хөдөө аж ахуйн салбарын нэг ажиллагчид ногдох бүтээмж уул уурхайн салбартай харьцуулахад 16 дахин бага байна.

    unnamed.jpg

    Сүүлийн жилүүдэд 5.5 хувь орчимд хадгалагдаж буй ажилгүйдлийн түвшин эхний улиралд 5.7 хувь болж нэмэгдсэн байна. Харин ажиллах хүчний оролцооны түвшин 60.4 хувь буюу 1.4 сая байгаа нь сүүлийн гурван жилийн I улирлын хамгийн доод үзүүлэлт болж байна.

    Монголын ажилгүйдлийн түвшин олон улстай харьцуулахад өндөр биш ч хөдөлмөрийн бүтээмж дэлхийн дунджаас 30 хувиар доогуур байна. Энэ нь уул уурхайн салбараас бусад ажлын байр дээр бүтээмжийг сайжруулах шаардлагатайг харуулахын сацуу албан бус ажлын байрны эзлэх хувь маш өндөр байгаагийн илрэл болохыг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Ли Чан Хи “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.

    Нийт ажиллагчдын 46 хувь нь хуулийн хамгааллаас гадуур, нийгмийн даатгалд хамрагддаггүй албан бус эдийн засагт ажиллаж буй. Мөн ажилгүй 60 мянга орчим иргэн, 40-50 мянга гаруй нээлттэй ажлын байр зарласан ажил олгогчид байгаа нь эрэлт, нийлүүлэлт хоорондох үл нийцлийн илрэл… Эдгээр нь бага бүтээмж, бага цалин, тааруу ажлын байр гэсэн өрсөлдөх чадварыг бууруулж, уналтад оруулдаг чөтгөрийн тойргийг үүсгэж байна” хэмээн тэрбээр онцолсон юм.

    Cэтгэгдэл бичих