
Зургийг: С.Батсайхан
Монгол Улсын худалдан авалтын менежерийн ерөнхий индекс сүүлийн таван улирал дараалан агших мужид хэвээр хадгалагдаж буйг Монголбанкны тайланд онцоллоо.
2025 оны турш бага зэрэгт өсөлт ажиглагдаж байсан бол 2026 оны I улиралд 39.4 болж, өмнөх улирлаас 6.6 нэгжээр огцом буурсан байна. Үүнд шинэ захиалга болон үйлдвэрлэл буурсан нь нөлөөлжээ.
Үйлдвэрлэл болон шинэ захиалгын индексийн утга сүүлийн таван улирал, бараа материалын нөөцийн индекс гурав, ажил эрхлэлт хоёр улирал дараалан агших мужид гарсан байна.
Салбараар нь харвал аж үйлдвэрийн салбарын үзүүлэлт өмнөх улирлаас 13 орчим нэгжээр агшсан бол барилга, дотоод худалдаа, үйлчилгээний салбарын индекс сүүлийн 2-4 улирал дараалан буурч, агших мужид хэвээр байна.
Харин үйлчилгээний салбарын бизнесийн үйл ажиллагааны төлөвийн индекс тэлэлтийн мужид шилжсэнээр тус салбар ирэх улиралд өсөх хүлээлттэй байгаа. Бусад салбарын хувьд индексийн утга агших мужид буурснаар II улиралд бизнесийн үйл ажиллагаа өөдрөг бус хүлээлттэй буйг судалгаанд дурдсан юм.