logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Газрын тосны ханш 2020 оноос хойших хамгийн уналттай сараа үдэх төлөвтэй
    Nicholas Lua, Will Kubzansky
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 29 11:00
    820

    Зургийг: Eddie Seal/Bloomberg

    Брент төрлийн газрын тосны үнэ 0.4 хувиар буурч, баррель нь 93 ам.доллароор арилжаалагдаж байна

    АНУ болон Иран гал зогсоох хэлэлцээрийг 60 хоногийн хугацаатай сунгахаар тохиролцсоны дараа газрын тосны үнэ үл ялиг буурлаа.

    Брент төрлийн газрын тосны ханш энэ сард нийт 18 хувиар суларснаар 2020 оноос хойших хамгийн уналттай сарыг үдэх төлөвтэй байна. Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тосны үнэ 0.4 хувиар буурч, баррель нь 93 ам.доллар боллоо. 

    Харин WTI төрлийн газрын тосны ханш  0.6 хувиар буурч, баррель нь 88 ам.доллар орчимд хадгалагдаж байна.

    "Хөлөг онгоцнуудын аяллын хугацааны хоцрогдол болон боловсруулах үйлдвэрүүд эргээд хэвийн горимоор ажиллахад хугацаа шаардагдах тул нийлүүлэлтийн урсгал дунд хугацаанд хязгаарлагдмал хэвээр байна" гэдгийг “TD Securities”-ийн таваарын зах зээлийн стратегич онцоллоо.

    Түүнчлэн энэхүү “эргэн сэргэх” хугацаанд дахин нэг тэрбум баррелийн нийлүүлэлтийг алдаж болзошгүйг анхааруулжээ.

    Cэтгэгдэл бичих