logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Цаг хугацаагаар аялуулах “амьд” орон зай ӨРТӨӨ нээлтээ хийлээ
    Харилцагчийн контент
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 08 18:07
    1179
    Immersive энтертайментийн дэлхийн чиг хандлагыг Монголын өв соёл, түүхтэй хослуулсан “ӨРТӨӨ” төслийг долоон улсын 300 гаруй уран бүтээлч, инженер хамтран бүтээжээ.

    Монголын харилцаа холбооны түүхийг орчин үеийн дижитал технологийн дэвшлүүдээр хүүрнэх анхны бөгөөд хамгийн том immersive орон зай “ӨРТӨӨ” Улаанбаатар хотын зүрх УДЭТ-ын урд талбайд нээлтээ хийлээ.

    Юнител групп 20 жилийн ойдоо зориулан бүтээсэн энэхүү төсөл нь хадны сүг зургаас дижитал ирээдүй хүртэлх мянга мянган жилийн түүхийг зөвхөн харж, сонсох бус, харин түүхийн урсгалын голд зогсож, цаг хугацаагаар аялаад ирэх мэт мэдрэмжийг өгөх гайхалтай бүтээл болжээ.

    Үзэгчид өвөг дээдсээс үлдээсэн анхны зурвас хадны сүг зураг амилан хөдлөхийг харж, тал нутгийн анхны төрт улс Хүннү гүрний элч нартай хамт уулыг давж, усыг туулан довтолгож, Монголын их эзэнт гүрний алтан гэрэгэтэй элч нарын хамт өртөөнөөс өртөө дамжин Европ хүрч, Богд хааны ордноос цахилгаан утасны анхны дохиог сонсож, Монгол орны дөрвөн зүг, найман зовхисыг холбосон радио, телевиз, гар утас, интернэтийн сүлжээг татаж, орон зай цаг хугацааг товчилсоор өнөө цагт ирнэ.

    “ӨРТӨӨ”-ний хамгийн хүчтэй мессеж нь хүн төрөлхтний холбогдох хэрэгцээ байлаа. Түүхийн уртад хэдий технологи өөрчлөгдсөн ч хүмүүсийн хоорондоо холбогдох хүсэл өөрчлөгдөөгүй гэх санаа үзүүлбэрийн бүх хэсгийг зангидах юм.  

    Амьд уран зураг

    Төслийн онцлох шийдлүүдийн нэг нь дүрслэлийн арга барил байв. Нийт 5925 фреймийг Монголын уран бүтээлчид гараар зурсан тул хэсэг бүр нь компьютер анимейшн гэхээсээ илүүтэй уран зураг амилсан мэт харагдана. Монгол, АНУ, Франц, БНХАУ, Азербайжан, Испани, АНЭУ зэрэг долоон улсын 300 гаруй уран бүтээлч, инженер, түүхч нарын ур ухаан, мэдлэг туршлагаар энэ төсөл бүтсэнийг Юнител групп онцолж байлаа. 

    Төсөл дээр зургаан сарын турш ажилласан Францын “Temple of Light” студийн баг Монголын өв соёл, үндэсний онцлогийг аль болох үнэн зөв гаргаж дүрсжүүлэхээр зорьж ажиллажээ. Үүний тулд Монголын “Flame Bros” студи болон түүх, соёл, урлагийн мэргэжилтнүүдтэй хамтран долоо хоног бүр бүтээлийн агуулга, дүрслэл, хувцас хэрэглэл, бэлгэдэл, орчны шийдлүүдийг хэлэлцэн ажилласан байна.

    _G5A7489.jpg

    Temple of Light студийн хамтран үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Жан Бори дө Варин

    Төслийн онцлох шийдлүүдийн нэг нь дүрслэлийн арга барил байв. Нийт 5925 фреймийг Монголын уран бүтээлчид гараар зурсан тул хэсэг бүр нь компьютер анимейшн гэхээсээ илүүтэй уран зураг амилсан мэт харагдана. Монгол, АНУ, Франц, БНХАУ, Азербайжан, Испани, АНЭУ зэрэг долоон улсын 300 гаруй уран бүтээлч, инженер, түүхч нарын ур ухаан, мэдлэг туршлагаар энэ төсөл бүтсэнийг Юнител групп онцолж байлаа. 

    “Бид зөвхөн харагдах байдлын хувьд гайхалтай шоу бүтээхийг хүсээгүй. Харин Монголын үзэгчид өөрсдийн түүх, соёлтойгоо холбогдож, бахархах мэдрэмж төрүүлэх бүтээл хийхийг зорьсон” хэмээн “Temple of Light” студийн уран бүтээлч Жан Алексис Мари бидэнд онцолсон юм.

    Харин технологийн хувьд эхний сорилт нь контент бус, орон зай байсныг тэрбээр хэлж байв. Том хэмжээний “immersive experience” бүтээхийн тулд өндөр тааз, нээлттэй орон зай бүхий тусгай байгууламж шинээр төлөвлөн барьжээ. Байгууламжийн хананаас шал хүртэл бүхэлдээ “projection mapping” системээр бүрхэгдсэн бөгөөд дүрслэлүүд үзэгчдийн эргэн тойронд тасралтгүй өөрчлөгдөнө. Үүнийг өндөр хүчин чадалтай дууны системтэй хослуулснаар үзэгчид нэг орчноос нөгөөд шилжиж буй мэдрэмжийг авах юм. 

    Монголын түүх, байгаль, нүүдлийн соёл нь “immersive experience” бүтээхэд онцгой тохиромжтой материал гэдгийг төслийн баг тодотгож байсан юм. Тал нутаг, морьдын давхиа, байгальтай харьцах уламжлалт өв соёл зэрэг нь энэ төрлийн дүрслэлийн орчинд төгс нийцэх аж.

     

    “ӨРТӨӨ” Immersive Experience нь 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй ажиллах бөгөөд тасалбарыг зөвхөн Toki апп-аар авах боломжтой.

    Cэтгэгдэл бичих