logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Samsung-ийн улирлын ашиг 19 дахин өссөн ч хөрөнгө оруулагчдын таалалд нийцэж чадсангүй
    Yoolim Lee
    Нийтэлсэн огноо: 2026 оны 07 сарын 07 18:02
    121

    SeongJoon Cho - Bloomberg

    (Bloomberg) -- Samsung Electronics компани улирлын ашиг нь 19 дахин өссөн үзүүлэлттэй тайлан танилцуулсан ч хөрөнгө оруулагчид хиймэл оюуны тэсрэлтээр өдөөгдсөн өсөлт компанийн хувьцааны үнэд хэдийнээ шингэсэн гэж үзэж, ашгаа аван гарахаар хошуурчээ.

    Ингэснээр мягмар гарагт Сөүлийн арилжаагаар Samsung-ийн хувьцаа 10 гаруй хувиар унаж, жишиг Kospi индексийг доош татсан тул биржийн арилжааг түр завсарлах шаардлага үүссэн байна. Хөрөнгө оруулагчид хиймэл оюуны дэд бүтцийн түүхэн бүтээн байгуулалт Samsung-ийн ашгийг даацтай өсгөнө гэдэгт найдаж, компанийн хувьцаа энэ он гарсаар 150 хувь дөхөж өсөхөд түлхэц болсон юм.

    Samsung VI сараар дуусгавар болсон гурван сарын хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 89.4 их наяд вон буюу 58 тэрбум ам.долларын үйл ажиллагааны ашиг олсноо танилцуулсан нь шинжээчдийн дундаж таамгаас ойролцоогоор 6 хувиар давсан дүн болов. Гэсэн ч нүд бүлтийлгэм өсөлтийн тоо харж дассан хөрөнгө оруулагчдыг дахин гайхшируулахад энэ нь хангалттай бус байлаа. Харин орлого нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин өсөж, 171 их наяд вонд хүрчээ.

    Хиймэл оюуны салбар дахь тэнгэрт тулсан хөрөнгө оруулалт, үнэлгээ бодит үр өгөөжөө өгч буй эсэхийн нотолгоо болох учраас Samsung-ийн ашиг, орлогын тайлан хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд буй. Хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудыы хувьцаа энэ онд түүхэн дээд түвшинд хүрч өссөн ч өрсөлдөөн ширүүсэх, үйлдвэрлэлийн хүчин чадал илүүдэх, олон зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт үр ашгаа өгч чадах эсэх дээр эргэлзээ үүссэнээр сүүлийн саруудад зах зээлийн савлагаа эрс нэмэгдсэн юм.

    460067061.jpg

    Хиймэл оюуны салбарт бий болох хөрөнгө гэнэт огцом өссөн нь салбарын нийлүүлэлтийн сүлжээний хамгийн эмзэг цэг болох санах ойн чипийн хомсдол тэлсээр байгаатай холбоотой. Шинжээчид санах ойн чипийн хомсдол наанадаж 2027 он хүртэл үргэлжилнэ гэж үзэж байгаа нь Samsung болон өрсөлдөгч SK Hynix, Micron Technology компаниудад үнэ тогтоох нүсэр эрх мэдэл очно гэсэн үг юм. HSBC-ийн мэдээлснээр IV-VI сар хүртэлх улиралд DRAM-ийн борлуулалтын үнэ өмнөх улирлаас 40 гаруй хувиар, NAND-ийн үнэ 50 гаруй хувиар өсжээ.

    "Эдгээр нь үнэхээр мундаг тоонууд гэдгийг зах зээл бүрэн ойлгож чадахгүй байх шиг байна" хэмээн Counterpoint байгууллагын захирал Том Канг онцолжээ. Санах ойн чипийн үнийн өсөлт II улирлын эхэн үетэй харьцуулахад улирлын төгсгөл рүү бүр ч эрчимжсэн бөгөөд “өсөлтийн мөчлөг ирэх улирлуудад гарцаагүй үргэлжилнэ” хэмээн тэрбээр үзэж байна.

    Cэтгэгдэл бичих