
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- ОХУ-ын экспортын гол нэр төрлийн түүхий газрын тосны үнэ Ойрх Дорнодын мөргөлдөөн эхлэхээс өмнөх түвшинд хүрч унаснаар Украины дайны зардлаас үүдэн хэдийнээ улайж эхэлсэн Кремлийн төсөвт улам ачаалал өгөх боллоо.
Argus Media-ийн мэдээллээр VII сарын эхний гурван өдөр ОХУ-ын баруун хэсгийн боомтуудад “Urals” газрын тосны дундаж үнэ баррель тутамд 41.66 ам.доллар болсон байна. Энэ нь IV сард газрын тосны зах зээлийн савлагаа оргилдоо хүрч байсан үеийнхээс хоёр дахин бага үнэ юм.
Ираны дайн, Ормузын хоолой хаагдсанаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт эхэн үедээ ОХУ-д их хэмжээний нэмэлт орлого авчирч байсан ч дээрх тоон үзүүлэлтүүд хадгалагдвал ОХУ-ын эрх баригчдад шүдний өвчин болж болзошгүй байна.
Хэрэв газрын тосны үнэ төсөвт тооцсон үнээс удаан хугацаанд доогуур хадгалагдвал төсвийн алдагдлыг хяналтад оруулах Кремлийн боломж улам хязгаарлагдана.
Энэ оны эхний таван сард ОХУ-ын төсвийн алдагдал зургаан их наяд рубль буюу 77 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-ий 2.6 хувьтай тэнцжээ. Энэ нь 2026 оны бүтэн жилийн зорилтот хэмжээнээс ойролцоогоор 60 хувиар давсан үзүүлэлт юм.