logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Silver Elephant Mining нүүрсний “Улаан овоо” уурхайг түрээслүүлж, олборлолтын тонн тутамд роялти авна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 07 сарын 08 10:51
    220

    Зургийг: Silver Elephant Mining

    Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Silver Elephant Mining Corp. Монгол дахь бүрэн эзэмшлийн охин компаниараа дамжуулан “Улаан овоо” нүүрсний уурхайгаа Монголын уул уурхай, аж үйлдвэрийн томоохон группт түрээсээр ашиглуулах гэрээ байгуулснаа мэдээллээ.

    Хэлцлийн хүрээнд түрээслэгч тал эхний хоёр жилд олборлосон нүүрсний тонн тутамд хоёр ам.доллар, 2028 оны I сарын 1-нээс гурван ам.долларын роялти төлөхөөр тохирчээ. Мөн гэрээ байгуулах үед Silver Elephant 300 мянган ам.долларын буцаан олгогдохгүй урьдчилгаа төлбөр хүлээн авсны сацуу эхний жилийн дараа жил бүр 200 мянган ам.долларын төлбөр авахаар болжээ. Түрээслэгч тал уурхайн үйл ажиллагааны бүх зардал, тоног төхөөрөмж, ажиллах хүч, улсад төлөх татвар хураамжийг хариуцах бөгөөд 2031 оны эцэс хүртэл жилд 300 мянгаас нэг сая тонн хүртэлх нүүрс олборлохоор тооцоолсон байна.

    Сэлэнгэ аймагт байрлах “Улаан овоо” уурхайгаас 2012 оноос хойш нийт нэг сая орчим тонн нүүрс олборложээ. 2010 оны урьдчилсан ТЭЗҮ-д тус орд 174 сая тонн хэмжсэн нөөцтэй гэж тооцсон бөгөөд нүүрс нь дунджаар 5000 ккал/кг илчлэгтэй, хүхрийн агууламж нэг хувиас бага, үнслэг нь ойролцоогоор найман хувь байдаг байна.

    Cэтгэгдэл бичих