
Зургийг: Lam Yik/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийх шинэ хэлэлцээ даваа гарагт эхлэхийг мэдээлснээр алтны ханш сэргэлээ. Энэ нь олон сар үргэлжилж буй мөргөлдөөнийг шийдвэрлэх чиглэлд ахиц гарч, инфляцын дарамт буурна гэсэн хүлээлт үүссэнтэй холбоотой юм.
Сүүлийн байдлаар алтны спот үнэ 0.6 хувиар өссөн ч Ойрх Дорнодын дайн эхэлснээс хойш ханш нь 20 гаруй хувиар сулраад байна.
Үнийн уналтыг ашиглан криптовалютын томоохон компаниудын нэг болох “Tether” II улиралд 14 тонн алт худалдан авснаа тайлагналаа. Ингэснээр тус компанийн алтны нийт нөөц 146 тонн хүрч, 18.8 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.
Үүнээс гадна зургаадугаар сард үнэт металлын арилжааны зангилаа төв болохыг зорьж буй Хонконгийн алтны импорт 2014 оноос хойших дээд түвшинд хүрснийг Статистикийн газар нь мэдээллээ.