logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    OPEC+ газрын тосны олборлолтын зорилтот түвшнийг өдрийн 188,000 баррелиар өсгөв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 03 10:15
    3415

    Зургийг: Stringer/Anadolu/Getty Images/Bloomberg

    АНУ-Ираны яриа хэлэлцээ үргэлжлэхээр байгаатай зэрэгцэн газрын тосны үнэ буурлаа

    (Bloomberg) --  OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг газрын тосны олборлолтын квотоо бага хэмжээнд нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр 2023 оноос хойш саатсан нийлүүлэлтийн өсөлтийг онолын хувьд бүрэн сэргээж байна.

    Саудын Араб, ОХУ зэрэг долоон гишүүн улс ирэх сард олборлолтын зорилтот түвшнийг дахин хоногийн 188 мянган баррелиар нэмэгдүүлэхээр санал нэгджээ. Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас нийлүүлэлт боомилогдсон ч тус бүлэг нь Ираны дайн эхэлснээс хойш сар бүр квотоо шат дараатай өсгөж байгаа юм.

    OIL.png

    Одоогоор энэхүү нэмэгдэл нь бэлгэдлийн чанартай ч Персийн булангийн газрын тосны экспорт хэвийн горимдоо орох үед Саудын Араб улсад олборлолтоо бодитой өсгөх орон зай өгөх юм.

    АНУ болон Ираны яриа хэлэлцээ даваа гарагт үргэлжлэхийг Дональд Трамп мэдээлсний дараа газрын тосны үнэ унаад буй.

    Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тосны үнэ 4.7 хувиар буурч, баррель нь 83 ам.доллароор арилжаалагдаж байна. Харин WTI төрлийн газрын тосны ханш 4.8 хувиар суларч, баррель нь 80 ам.доллароос дээгүүр түвшинд тогтворжив.

    Cэтгэгдэл бичих