logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Ираны дипломат хэлэлцээ анхаарлын төвд буй үед газрын тос улаан бүсэд арилжааг эхлүүллээ
    Ben Bartenstein, Mie Dahl, Fabiola Zerpa
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 28 10:10
    237

    Зургийг: Manaure Quintero/Bloomberg

    Axios: Венесуэл улс OPEC-ийн Өргөтгөсөн бүлгээс гарах боломжийг судалж байна

    (Bloomberg) -- Ормузын хоолойн хөдөлгөөнийг нээх асуудлаар тохиролцоонд хүрэх дипломат хүчин чармайлтад хүндрэл учрах шинж тэмдэг илэрсэнтэй зэрэгцэн газрын тосны үнэ улаан бүсэд арилжааг эхлүүллээ.

    WTI төрлийн газрын тосны үнэ 0.26 хувиар буурч, баррель нь 83.31 ам.доллароор  арилжаалагдаж байгаа бол аравдугаар сард нийлүүлэх брент төрлийн газрын тосны үнэ 90 ам.доллароос доошиллоо.

    Үүнээс гадна сүүлийн байдлаар Венесуэл улс OPEC-ийн Өргөтгөсөн бүлгээс гарах боломжийг нухацтай судалж буй талаар дотоод эх сурвалжууд мэдээлсэн байна. Дээрх шийдвэр хэрэгжвэл 60 гаруй жилийн өмнө Венесуэлийн хамтран үүсгэн байгуулж байсан тус газрын тосны бүлэглэлд дахин нэг томоохон цохилт болох юм.

    OPEC-ийн Өргөтгөсөн бүлгээс гарах асуудлыг АНУ-ын албаныхантай хийсэн яриа хэлэлцээний үеэр хөндсөн ч эцсийн шийдвэр хараахан гараагүйг “Axios” агентлаг мэдээллээ.

    АНУ газрын тосны ордуудад томоохон хувь эзэмших талаар Венесуэлийн  удирдлагуудтай хэлэлцэж байгаа нь Вашингтоны нөлөө тус улсад улам нэмэгдсэнийг илтгэж буйг тодотгосон байна. Одоогоор яригдсан боломжит хувилбаруудын нэгд АНУ хэд хэдэн газрын тосны ордыг 100 жилийн хугацаатай түрээслэх зохицуулалтын асуудал багтаж байна.

    Цагаан ордон болон Венесуэлийн мэдээллийн яамнаас дээрх мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзжээ.

    Cэтгэгдэл бичих