logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    “Nvidia”-ийн зах зээлийн үнэлгээ $442 тэрбумаар нэмэгдлээ
    Ryan Vlastelica
    Carmen Reinicke
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 28 11:40
    140

    Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg

    “Alphabet”-ийн зах зээлийн үнэлгээ тавдугаар сараас хойш 700 тэрбум ам.доллараар буураад байна

    (Bloomberg) -- “Nvidia” компанийн зах зээлийн үнэлгээ пүрэв гарагт 442 тэрбум ам.доллароор тэлсэн нь 2025 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр нэг өдрийн өсөлт боллоо.

    “Nvidia”-ийн хувьцааны ханш 8.7 хувиар өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь 5.5 их наяд ам.доллар хүрч, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компанийн байр сууриа бататгав.

    Үүнээс өмнө тус компани ирэх санхүүгийн жилд орлогоо 70 орчим хувиар нэмэгдэх төсөөллийг танилцуулсан юм. Энэ нь хиймэл оюуны зарцуулалт эрчээ алдаагүй, цаашид ч үргэлжилнэ гэж хөрөнгө оруулагчдад итгүүлсэн нь хүчтэй өсөлтөд нөлөөллөө.

    ALPHABET-GFX.png

    Харин өнгөрсөн онд хөрөнгө оруулагчид “Alphabet”-ийг хиймэл оюуны өсөлтөөс хамгийн их ашиг хүртэх компани гэж үзэж байсан юм. Ингэснээр хувьцааны ханш нь 12 сарын хугацаанд 150 гаруй хувиар өссөнөөр энэ оны тавдугаар сард бүх цаг үеийн дээд түвшинд хүрчээ.

    Хэдий тийм боловч “Alphabet”-ийн чадварлаг ажилтнууд компанийг орхисноор хиймэл оюуны салбарт давуу байр сууриа алдлаа гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж эхэлсэн байна. Тавдугаар сард түүхэн дээд түвшинд хүрснээсээ хойш хувьцааны ханш нь бараг 15 хувиар унаж, “Alphabet”-ийн зах зээлийн үнэлгээ 700 тэрбум гаруй ам.доллароор агшаад байгаа юм.

    Cэтгэгдэл бичих