logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Jade Gas” компани "Улаан нуур" төслийн хөгжүүлэлтийн эхний шатанд 175 цооног өрөмдөнө
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 02 09:40
    145

    Зургийг: jadegas.com.au

    “Jade Gas” 2026 оны эхний хагаст 3.1 сая австрали долларын алдагдалтай ажилласнаа тайлагнав

    “Jade Gas Holdings” компани “Улаан нуур” нүүрсний давхаргын метан хийн төслийг хайгуулын шатнаас арилжааны олборлолтод шилжүүлэх хөгжүүлэлтийн төлөвлөгөөгөө хагас жилийн тайландаа танилцууллаа. Монголын зохицуулагч байгууллагууд төслийн үнэлгээний тайлан болон Монголын анхны байгалийн хийн нөөцийг батлаад байгаа юм.

    Төслийн эхний шатанд 175 цооног өрөмдөж, дагалдах дэд бүтэц болон шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Нийт хөрөнгө оруулалтыг 762.5 сая ам.доллароор тооцоолсон бөгөөд “PT Beijing Energy Linking” компанийн тэргүүлсэн консорциум санхүүжилтийг бүрэн хариуцахаар одоо эцэслэн батлагдаагүй байгаа гэрээнд тусгаад байна.

    2-1.JPG

    Урьдчилсан бэлтгэлийг 2026 оны эцсээр эхлүүлж,  үндсэн өрөмдлөгийг 2027 оны II-III сард эхлүүлэх зорилт тавьжээ. Мөн 150 сая ам.долларын өртөгтэй модуляр LNG үйлдвэрээр эхний 40 цооногийн хийг боловсруулах юм.

    Хэдий тийм боловч 762 сая ам.долларын санхүүжилтийн санал нь одоогоор баталгаажсан хөрөнгө оруулалт биш болохыг тайлбарлажээ. Эцсийн гэрээнүүдийг байгуулж, хөгжүүлэлт, ашиглалтын төлөвлөгөө болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг батлуулах шаардлагатай хэвээр байна.

    Санхүүгийн хувьд “Jade Gas Holdings” 2026 оны эхний хагаст 3.1 сая австрали долларын цэвэр алдагдалтай ажиллажээ. Мөн сүүлд компани нэмэлт хувьцаа гаргаж, 11 сая австрали доллар татан төвлөрүүлснээ мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих