logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Алтны үнэ 3 өдөр дараалсан уналтаа хадгалж байна
    Yvonne Yue Li
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 02 10:20
    72

    Зургийг: Milan Jaros/Bloomberg

    (Bloomberg) -- Өмнөх гурван өдрийн арилжаагаар алтны үнэ бараг зургаан хувиар буурч, сүүлийн хоёр долоо хоногийн доод түвшинд хүрсэн юм. Харин сүүлийн байдлаар бараг өөрчлөлтгүй, унц нь 4329 ам.долларт хадгалагдаж байна.

    Мягмар гарагт дэлхийн бондуудын өгөөж 2008 оноос хойших дээд түвшинд хүрч, ам.долларын ханш чангараад байна. Энэ нь Холбооны Нөөцийн банкны тэргүүн Кевин Уоршийн мэдэгдлийн дараа бодлогын хүүг есдүгээр сард өсгөх магадлал бараг 70 хувьд хүрсэнтэй холбоотой аж. Мөн нэг сар гаруй зогссоны дараа дахин сэдрээд буй АНУ-Ираны харилцан халдлагууд газрын тосны үнийг хөөрөгдөж байна.

    GOLD.png

    Үүнээс гадна дэлхийн хоёр дахь гол алт худалдан авагч болох Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди иргэдээ нэн шаардлагатай биш бол алт худалдан авахгүй байхыг уриалжээ. Энэтхэгийн үнэт металлын эрэлт худалдааны тэнцлийг алдагдлыг тэлж, рупигийн ханшид дарамт болж байгаа юм. Тухайлбал: дөрөвдүгээр сараас эхэлсэн төсвийн жилд БНЭУ-ын алтны импорт эхний дөрвөн сарын хугацаанд өмнөх оны мөн үеэс 32 хувиар өсжээ.

    Cэтгэгдэл бичих