logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Ормузын хоолой нээгдэх магадлал буурснаар газрын тосны үнэ 3 өдөр дараалан өслөө
    Kanoko Matsuyama
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 02 11:00
    82

    Зургийг: Kaylee Greenlee/Bloomberg

    (Bloomberg) -- Ормузын хоолойгоор дамжих эрчим хүчний нийлүүлэлт урт хугацаанд тасалдана гэсэн болгоомжлол нэмэгдсэнээр газрын тосны үнэ гурав дахь өдрөө дараалан өслөө.

    Мягмар гарагт 4.6 хувиар өссөний дараа брент төрлийн газрын тосны ханш дахин нэг хувиар чангарч, баррель нь 95 ам.доллар давав. Мөн WTI төрлийн газрын тосны үнэ адил хэмжээгээр өсөж, баррель нь 91 ам.доллароор арилжаалагдаж байна.

    OIL.png

    Газрын тосны үнэ хоёрдугаар сарын эцсээр Ираны дайн эхэлснээс хойш 30 гаруй хувиар өсөөд буй. АНУ өнгөрсөн долоо хоногт цэргийн ажиллагаанаас илүүтэй Иранд эдийн засгийн шахалт үзүүлэхэд анхаарах дохио өгсөн юм. Хэдий тийм боловч сүүлийн 36 цагт гарсан өөрчлөлт нь усан замын тээвэр улам тасалдана гэсэн болгоомжлол үүсгэж, газрын тосны үнийг хөөргөж буйг “MST Marquee”-ийн шинжээч онцоллоо.

    Cэтгэгдэл бичих