logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-д нарны цахилгаан станцуудын хүчин чадал нүүрсийг гүйцэж, эрчим хүчний тэргүүлэх эх үүсвэр боллоо
    Felix Tam
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 02 11:20
    200

    (Bloomberg) -- БНХАУ-ын нарны эрчим хүчний суурилагдсан хүчин чадал анх удаа нүүрсний цахилгаан станцуудынхыг давж, цахилгаан үйлдвэрлэлийн хүчин чадлын хамгийн том эх үүсвэр нь боллоо. Энэ нь тус улсын ногоон эрчим хүчний салбарын хөгжилд гарсан маш чухал ахиц болж байна.

    Долоодугаар сарын эцсийн байдлаар нарны цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадал 1286 гигаватт хүрч, нийт цахилгаан үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадлын 31.5 хувийг бүрдүүлснийг БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний удирдах газраас мэдээлжээ. Харин зургаадугаар сарын байдлаар нарны цахилгаан станцуудын хүчин чадал нүүрснийхээс ердөө нэг гигаваттаар дутуу байгааг мэдээлж байсан юм.

    Дэлхийн нарны эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээнд БНХАУ тэргүүлэх байр сууриа хадгалж, ирэх таван жилд тус салбарт оруулах хөрөнгө оруулалт хоёр их наяд юань буюу 298 тэрбум ам.доллар давах төлөвтэй байгааг мөн онцолжээ.

    2026 оны эхний долоон сард нарны эрчим хүчний нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 15.5 хувиар өсөж, 802.4 тэрбум КВт/цаг хүрсэн нь үндэсний хэмжээн дэх нийт үйлдвэрлэлийн 12 орчим хувьтай тэнцэж байна. Хэдий тийм боловч эрчим хүчний салбар дахь татаасын бодлого шинэчлэгдсэний нөлөөгөөр тус улсад сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэр суурилуулалтын хурд энэ онд эрс саараад буй.

    2026 оны эхний долоон сард БНХАУ нийт 86 гигаваттын хүчин чадал бүхий нарны эрчим хүчний шинэ эх үүсгүүр суурилуулсан байна. Харьцуулбал 2025 оны зөвхөн тавдугаар сард 93 гигаваттын хүчин чадал шинээр суурилуулж байжээ.

    Cэтгэгдэл бичих