logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Гар утасны үйлчилгээний нэг удаагийн хөнгөлөлт БНСУ-ын инфляц эрчимжихэд нөлөөлөв
    Heesu Lee
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 02 13:35
    525

    (Bloomberg) -- БНСУ-ын инфляц наймдугаар сард шинжээчдийн хүлээлтээс бага түвшинд эрчимжсэн ч хэрэглээний үнийн суурь индекс сүүлийн гурван жил гаруйн дээд түвшинд хүрлээ. Энэ нь тус улсын Төв банкны мөнгөний бодлогоо чангаруулах байр суурийг дэмжиж байна.

    Наймдугаар сард тус улсын хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 3.1 хувиар өссөн нь долоодугаар сард 2.8 байснаас эрчимжсэн үзүүлэлт хэдий ч шинжээчдийн таамгаас доогуур үзүүлэлт боллоо.

    Харин хүнс, эрчим хүчний бүлгийг хасаж тооцсон суурь инфляц долоодугаар сард 2.6 хувь байснаас наймдугаар сард 3.4 хувь болж хурдассан байна. Энэ нь 2023 оны тавдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

    Өнгөрсөн оны мөн үед гар утасны үйлчилгээний төлбөрт үзүүлсэн хөнгөлөлт нь наймдугаар  сарын инфляц эрчимжихэд 0.6 нэгж хувийн нөлөө үзүүлсэн гэж БНСУ-ын Сангийн яам тооцоолжээ. Хэдий тийм боловч сүүлийн статистик нь БНСУ-ын Төв банкийг инфляцын эсрэг тэмцэх байр сууринд хадгалах төлөвтэй байна.

    Cэтгэгдэл бичих