logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад хүндэт зочноор оролцоно
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 02 14:10
    60
    Есдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалт ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны төлөөх хөгжил” сэдвийн хүрээнд болно

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн 11 дүгээр чуулга уулзалтад оролцохоор мордлоо.

    Чуулга уулзалтад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд, Индонез улсын Ерөнхийлөгч болон Мьянмарын дэд Ерөнхийлөгч зэрэг өндөр албан тушаалтан оролцохыг TASS агентлаг мэдээлж байсан юм.

    Ерөнхий сайд Н.Учрал нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд бараалхаж, ОХУ-ын Төр, Засгийн удирдлага болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй хоёр талт уулзалт хийнэ.

    Чуулга уулзалтын хүрээнд энэ жил анх удаа Монгол-ОХУ-ын бизнес хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Хоёр улсын Төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож, худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

    Дорнын эдийн засгийн чуулганы нөлөөгөөр бүс нутагт 14 их наяд рубль буюу 162 тэрбум ам.долларын өртөгтэй 3000 орчим төсөл хэрэгжиж буй. Үүнээс 6.5 их наяд рублийн хөрөнгө оруулалт аль хэдийн хийгдэж, 1100 гаруй аж ахуйн нэгж шинээр байгуулагдан, 180 мянган  ажлын байр бий болгоод буйг албаныхан тодотгож байна.

    Cэтгэгдэл бичих