logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Илүүдэл хөрөнгөөс болж Азийн банкнууд Персийн булангийн орнуудад зээл олголтоо идэвхжүүлэв
    Kari Lindberg
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 02 15:00
    138

    Зургийг: Atta Kenare/Bloomberg

    Наймдугаар сард булангийн орнуудын Азийн банкнуудаас хүссэн зээлийн хүсэлт 6.8 тэрбум ам.доллар давжээ

    (Bloomberg) -- Ираны мөргөлдөөнтэй холбоотой эрсдэлийг үл харгалзан Азийн зарим банк Персийн булангийн орнуудын зээлийн зах зээлд болгоомжтойгоор эргэн орж эхэллээ. Наймдугаар сард нээлттэй зарласан болон хэлэлцээний шатандаа байгаа зээлийн санхүүжилтийн хүсэлтүүдийн нийт дүн 6.8 тэрбум ам.доллароос давсан нь тус бүс нутагт хөрөнгө оруулагчдын эрсдэл хүлээх сонирхол сэргэж буйн дохио болж байна. Тухайлбал: “Qatar National Bank”, “Boubyan Bank” болон Кувейтийн Баялгийн сан зэрэг томоохон зээлдэгч наймдугаар сард Азийн банкнууд болон бусад санхүүгийн байгууллагаас зээлийн санхүүжилт татсан байна.

    Мөн БНХАУ-ын томоохон банк голлон санхүүжүүлэх төлөвтэй “Saudi Energy” компанийн 300 сая ам.долларын зээлийн хэлэлцээр хэлэлцээний шатандаа үргэлжилж байна. Зээлийн хэлэлцээр ийнхүү сэргэж буй нь  эрэлтийн шалтгаантай бус харин Азийн банкнуудын илүүдэл хөрөнгөтэй холбоотойг шинжээчид тодотгожээ.

    Өнгөрсөн онд Азийн банкнууд Персийн булангийн орнуудын хамгийн том санхүүжүүлэгч болж, зээлийн санхүүжилтийн дийлэнхийг Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират улсад олгосон юм.

    “Bloomberg”-ийн нэгтгэсэн мэдээллээр тус бүс нутаг 2025 онд Азийн зээлдүүлэгчдээс 17 тэрбум ам.доллароос дээш дүнтэй зээлийн санхүүжилт татсан нь түүхэн дээд үзүүлэлт болсон төдийгүй 2024 оны үеэс гурав дахин өндөр дүн болжээ. Хэдий тийм боловч Ираны дайн эхэлсний дараа зээлийн хэлцлүүд үндсэндээ зогсож, Азийн олон банкны хувьд дараагийн томоохон өсөлтийн зах зээл гэж үзэж байсан персийн булангийн бүс нутгийн боломж хумигдаад байсан юм.

    Cэтгэгдэл бичих