logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    УИХ-ын ээлжит бус чуулган IX/07-ноос эхэлж, төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 02 16:20
    212

    Зургийг: ParliamentMN

    ЗГ: 2026 оны төсвийн тодотголоор зарлагыг 998 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр боловсруулсан

    Засгийн газраас УИХ-д 2026 оны төсвийн тодотголыг өргөн барьсантай холбоотойгоор УИХ есдүгээр сарын долооноос буюу ирэх даваа гарагаас ээлжит бусаар хуралдахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.

    Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголоос өөр асуудал хэлэлцэхгүй. Үргэлжлүүлээд есдүгээр  сарын 15-нд намрын ээлжит чуулганыг нээхийг тодотгов.

    Засгийн газар бага орлоготой иргэдээ инфляцаас үүдэлтэй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамгаалах, стратегийн нөөцүүдийг тодорхой түвшинд тогтворжуулах зорилгоор төсвийн тодотголын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд буй.

    Тодотголоор төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 31.9 их наяд төгрөг хэвээр байгаа бөгөөд харин зарлагыг батлагдсан дүнгээс нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, хоёр их наяд төгрөгийн алдагдалтай байхаар боловсруулсан.

    Энэ хүрээнд Төр 1.4 их наяд төгрөгийн зардлаа хэмнэж, тус эх үүсвэрээр боловсролын салбарт дутагдсан цалингийн зардал болох 674 тэрбум төгрөгийг нөхөх, эрүүл мэнд болон Төрийн үйлчилгээний салбарынхны цалинг 11 дүгээр сараас 20-50 хувиар нэмэгдүүлэх, ахмад настнуудын суурь тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгажээ.

    Үүнээс гадна мах, гурил, хүнсний ногооны хангамжийг тогтворжуулж, нөөц бүрдүүлэхэд 100 гаруй тэрбум төгрөг, эрчим хүчний татаас болон их засвар тоног төхөөрөмжийн шинэчлэлд 200 тэрбум төгрөг хуваарилахаар төлөвлөсөн юм.

    Cэтгэгдэл бичих