logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    2015-2025 онд ХАА-н салбарт ₮1.3 их наядын татаас, урамшуулал олгожээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 02 16:45
    135

    Зургийг: parliament.mn

    ЗГ: 2027 онд хөдөө аж ахуйн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн дэмжлэгт 281.5 тэрбум төгрөг олгохоор төлөвлөсөн

    2015-2025 оны хооронд хөдөө аж ахуйн салбарт нийт 1.3 их наяд төгрөгийн татаас, урамшуулал хөнгөлөлттэй зээл олгосныг УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо мэдээллээ.

    2015-2025 онд хөдөө аж ахуйн салбарын төсөв тав дахин нэмэгдсэн бол нийт төсвийн 50 хувь нь татаас урамшуулал хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтэд зарцуулагджээ.

    Өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуйн салбарт олгосон татаас дэмжлэг нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, импортын хамаарлыг бууруулахад нөлөө үзүүлсэн эсэхэд дүгнэлт хийхээр есдүгээр сарын 28, 29-нд УИХ ерөнхий хяналтын сонсгол хийхээр төлөвлөж байна.

    Засгийн газраас хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 246.7 тэрбум төгрөг, “Уагаан алт” хөтөлбөрийн хүрээнд нийт 47.5 тэрбум төгрөг, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд 122.2 тэрбум төгрөг, “Атар-4” аяны хүрээнд 37.6 тэрбум төгрөгийг тус тус хөнгөлөлттэй зээлийн хүүгийн дэмжлэгт олгосон байна.

    Энэхүү дэмжлэг урамшууллыг үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр 2027 оны төсвийн төсөлд нийт 281.5 тэрбум төгрөг тусгажээ. Ирэх онд “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 535 тэрбум төгрөгийн, “Атар-4” аяны хүрээнд 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл шинээр олгохоор төлөвлөсөн байна.

    Cэтгэгдэл бичих