
Зургийг: Jaguar Land Rover Automotive Plc/Bloomberg
(Bloomberg) -- “Jaguar Land Rover Automotive” компанийн бүрэн цахилгаан хөдөлгүүртэй анхны “Range Rover” автомашины үнэ 154,070 фунт стерлинг буюу 208,420 ам.доллароос эхлэхээр байгаа нь дунд оврын цахилгаан автомашинд бэл бэнчинтэй хэрэглэгчдийн сонирхол хэр байгааг шалгах төлөвтэй байна.
Уламжлалт хөдөлгүүртэй стандарт загвараасаа бараг 50 мянган фунтээр өндөр үнэтэй, SUV ангилалдаа хамгийн үнэтэй загваруудын нэгт тооцогдох цахилгаан “Range Rover”-ийн захиалга эхэлсэн бөгөөд цэнэг хураагуур нь нэг цэнэглэлтээр 599 км зай туулах чадалтай, 22 минутын дотор 10-аас 80 хувь хүртэл цэнэг авдаг болохыг компани танилцуулжээ.
Мөн 100 км/цагийн хурдыг багадаа 4.3 секундэд авах, 2.7 секундийн дотор 80 км/цагаас 120 км/цаг руу хурдлах чадалтай цахилгаан хөдөлгүүрээр тоноглогджээ.
Шинэ "Range Rover"-ийн үнийг өрсөлдөхүйц түвшинд тогтоосон гэж үзэж байгааг тус компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Найжел Бленкинсоп "Bloomberg" телевизэд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Тус компани ирэх 5-6 сарын хугацаанд дээрх загвараас 12,000-15,000 нэгжийг үйлдвэрлэх зорилт тавьжээ. Харин өнгөрсөн онд 200 мянга орчим "Range Rover" борлуулсан байна.