logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дональд Трампын дайны талаарх мэдэгдэл инфляцын болгоомжлолыг намжааснаар алтны ханш сэргэв
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 03 10:00
    302

    Зургийг: Damian Lemanski/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг цэргийн арга хэмжээ удаан үргэлжилнэ гэсэн таамгийг няцааснаар инфляц эрчимжих болгоомжлол намжиж, алтны үнэ өсөлтөө хадгалж байна.

    Өмнөх арилжаагаар нэг хувиар чангарсан алтны ханш сүүлийн байдлаар үл ялиг өсөж, унц нь 4386 ам.доллар хүрлээ.

    GOLD.png

    Лхагва гарагт иений өсөлтийн нөлөөгөөр ам.долларын суларсан нь хөрөнгө оруулагчдын хувьд алт худалдан авах таатай нөхцөлийг бүрдүүлж байна.

    Геополитикийн тодорхойгүй байдал нэмэгдэж буйтай холбогдуулан Нидерландын Төв банк 12 тэрбум ам.доллароор үнэлэгдэх алтны нөөцөө Лондон руу шилжүүлсэн нь анхаарал татаж байгаа юм. Тодруулбал: тус Төв банк гуравдугаар сараас наймдугаар сарын хооронд АНУ болон Канадад хадгалж байсан нийт нөөцийнхөө 25 гаруй хувь буюу 86 тонн алтыг Их Британи руу тээвэрлэжээ.

    Cэтгэгдэл бичих