
Зургийг: Morteza Akhondi/Getty Images
(Bloomberg) -- Газрын тосны үнэ сүүлийн гурван өдөр дараалан өссөний эцэст тогтворжлоо. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг цохилт эрчимжсэн нь түр хугацааных гэж мэдэгдсэн юм. Үүний дараа брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 95 ам.долларт хадгалагдаж байна.
Харин өмнөх гурван өдрийн арилжаагаар ес гаруй хувиар өссөн WTI төрлийн газрын тосны үнэ үл ялиг суларч, баррель нь 90 ам.доллар орчимд тогтворжлоо.
Нийлүүлэлт талаасаа наймдугаар сард Саудын Арабын түүхий нефтийн экспорт өдрийн гурван сая баррель болсныг “Bloomberg”-ийн нэгтгэсэн хөлөг онгоцны дата харуулж байна. Энэ нь 2017 оны эхэн үеэс хойших хамгийн доод үзүүлэлт болж буй.
Саудын Арабын тээврийн хөлөг онгоцнууд Улаан тэнгист Йемен дэх Хути бүлэглэлийн халдлагад хэд хэдэн удаа өртжээ. Ираны дайн эхэлж, Ормузын хоолойн хөдөлгөөн хаагдсаны дараа Саудын Араб газрын тосны нийлүүлэлтээ Улаан тэнгис рүү шилжүүлээд байсан юм.