
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- “Chevron”, “GE Vernova” болон “Eni SpA” компанийн удирдлагууд болон Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригес, АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Райтын хамтаар Венесуэлийн газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрчим хүчний томоохон хэлцлүүдийг танилцууллаа.
Лхагва гарагт Каракас хотод болсон талуудын гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр эдгээр хэлцэл "Венесуэлд “өөрчлөлт авчрах” олон арван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт болно гэж Крис Райт онцолсон байна. Тухайлбал: “Chevron” компани ирэх таван жилийн хугацаанд хамтарсан төслүүдээрээ дамжуулан долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, Венесуэл дэх газрын тосны олборлолтоо хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр тус компани 2031 он гэхэд Венесуэлээс өдөрт ойролцоогоор 600 мянган баррель газрын тос олборлохоор тооцоолж байгаа аж.
Түүнчлэн энэхүү хөрөнгө оруулалт нь одоогийн байдлаар АНУ-ын Засгийн газрын санаачилгын хүрээнд зарлагдсан хамгийн өндөр дүнтэй санхүүжилтийн амлалт болсон байна.
Мөн “Eni SpA” Венесуэлийн 35 их наяд шоо футээс дээш байгалийн хийн нөөцтэй “junin 5” талбайд пүрэв гарагаас өрөмдлөгийн ажиллагааг эхлүүлэхээ мэдэгдлээ.
25 жилийн хугацаатай байгуулж буй гэрээний хүрээнд “Eni SpA” компани “Junin 5” талбайн цорын ганц оператор болж байна. Талбайг хөгжүүлэх төлөвлөгөөгөө ирэх аравдугаар сард танилцуулахаар төлөвлөжээ.