logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ЗГ: "Оюутолгой"-оос 2027 онд ₮3 их наядын ногдол ашиг авахаар тооцоолж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 03 15:50
    250

    Зургийг: Э.Тэнгис

    “Оюутолгой” төслийн ногдол ашгийн 40 хувийг эрчим хүч, 29 хувийг боловсролд зарцуулна

    “Оюутолгой” төслийн Төрийн эзэмшлийн хувьцаанд ногдох ногдол ашгаас 2027 онд гурван их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцоолж буйг 2027 оны Төсвийн тухай хуулийн төсөлд тусгажээ.

    Энэхүү ногдол ашгаас хоёр их наяд төгрөгийг нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулахаар 2027 оны Төсвийн тухай хуулийг дагалдуулан нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төсөл өргөн барьсан юм.

    Хоёр их наяд төгрөгийн 40 хувийг эрчим хүчний салбарт зарцуулж, Дулааны III цахилгаан станцын тоног төхөөрөмж шинэчлэх, 300 мегаваттын хүчин чадалтай Дулааны VI цахилгаан станц барих, 10 аймгийн төвийн Дулааны цахилгаан станцын төслийг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн 29 хувийг нь  боловсролын салбарт зарцуулж, үлдсэнийг нь боомт, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, байгаль орчны салбарт хуваарилахаар тусгажээ.

    Энэ хүрээнд ногоон, ухаалаг 100 сургууль барих, олон улсын хөтөлбөртэй болон бүсийн төрөлжсөн ахлах сургуулийн 15 дотуур байр шинээр барих зэрэг төслүүд төлөвлөгдсөн байна.

    Ногдол ашгийн үлдсэн нэг их наяд төгрөгийг Үндэсний баялгийн сангийн хуримтлалын санд хуваарилахаар тусгажээ.

    Засгийн газар 2027 оны төсвийн төслийг 2026 оны батлагдсан дүнгээс 10 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 43.6 их наяд төгрөгийн зарлагатай байхаар УИХ-д өргөн бариад байна. Энэ бол 2027 оны сонгуульд зориулсан төсвийн огцом тэлэлт гэж үзэж буйгаа УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих