
Oliver Bunic
(Bloomberg) -- Зэсийн үнэ 2027 оны эхээр түүхэн дээд түвшинд хүрч магадгүй гэж “ANZ Group Holdings”-ийн шинжээчид тооцоолсон байна. Үүнд АНУ металлын импортод тариф тогтооно гэсэн болгоомжлол, уурхайн хүндрэл болон тогтвортой эрэлт зэрэг хүчин зүйл нөлөөлж байгаа аж. Тухайлбал: тарифтай холбоотой болгоомжлолын улмаас АНУ долоодугаар сард 225 мянган тонн боловсруулсан зэс болон зэсийн хайлш импортолсон нь түүхэн дээд үзүүлэлт болсон байна. Ингэснээр бусад зах зээлд нийлүүлэлт хумигдаж, зэсийн үнэ өсөж буй.
Үүний зэрэгцээ “Codelco”, “Freeport-McMoRan” зэрэг томоохон үйлдвэрлэгчдийн гарц буурснаар дэлхийн зэсийн олборлолт оны эхний хагаст 1.1 хувиар унасан юм. Зэсийн нийлүүлэлт энэ онд бараг өөрчлөгдөхгүй эсвэл үл ялиг буурна гэж “Morgan Stanley”-ийн шинжээчид үзэж байна.
“ANZ Group Holdings”-ийн тооцоолсноор зэсийн үнэ оны эцэс гэхэд тонн нь 14,500 ам.доллар, 2027 оны эхээр 15,000 ам.доллар хүрэх магадлалтай байгаа юм.