logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ТТБЗ: Төсвийн зарлага ДНБ-ий 27 хувиас хэтрэхгүй бол эдийн засгийн өсөлтийг дэмжинэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 25 16:15
    198
    ЗГ: Оюутолгой болон Төрийн өмчит компаниудын ногдол ашгаар 2027 оны төсөвт 6.5 их наяд төгрөг төвлөрүүлнэ

    Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн зарлага 27 хувиас хэтрэхгүй бол эдийн засгийн өсөлтийг дэмжиж, 25 хувиас хэтрэхгүй бол инфляц нэмэгдэхгүй гэсэн тооцоолол гарсныг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл УИХ-д мэдээллээ.

    Харин 2027 онд төсвийн зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 37.8 хувь болж нэмэгдэхээр байна. Энэ нь эдийн засаг дахь Төрийн оролцоог бууруулах бодлогын ухралт болж буйг тодотгосон юм. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн зарлагын хэмжээ 2020-2024 оны дунджаар 35.3 хувь байсан бол 2025 онд 34.8 хувь, 2026 онд 33.2 хувь болж буурсан байна.

    2027 онд Оюутолгойн ногдол ашгаас гурван их наяд төгрөг, Төрийн өмчит бусад компанийн ногдол ашгаас 3.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Үүнээс 4.7 их наяд төгрөгийг тэтгэвэр тэтгэмж, цалингийн нэмэгдэлд, үлдсэнийг нь хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөж буйг Эдийн засаг, хөгжлийн сайд мэдээлж байв.

    Оюутолгойн ногдол ашгаар нийгмийн дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхээс гадна ажлын байр бий болгох төслүүдэд хөрөнгө оруулах шаардлагатайг УИХ-ын зарим гишүүн тодотголоо.

    Үүнээс гадна сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гарагт зохион байгуулдаг УИХ-ын асуулгын цагаар ядуурлыг бууруулах Төрийн бодлогын асуудлыг хөндлөө. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд эдийн засгийн өсөлт иргэдийн бодит орлогод нөлөөлөхгүй байгааг шүүмжлээд үнийн өсөлт, зээлийн хүүг бууруулахын тулд Төр зардлаа багасгахыг шаардлаа. 

    Cэтгэгдэл бичих