
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын компаниудын ашгийн өсөлт өмнөх оны 11 дүгээр сараас хойших доод түвшинд хүрлээ. Энэ нь тус улсын эдийн засгийн сэргэлт газрын тосны үнийн өсөлт болон хиймэл оюунтай холбоотой салбаруудаас хэт хамааралтай буйг харуулж байна.
Наймдугаар сард БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын компаниудын ашиг өмнөх оны мөн үеэс ердөө 4.2 хувиар өссөн нь долоодугаар сарын 11.2 хувийн өсөлттэй харьцуулбал эрс саарсан үзүүлэлт боллоо.
Харин он гарсаар салбарын ашиг 15.7 хувиар өсжээ. Задлан харвал цахилгаан бараа үйлдвэрлэгчид оны эхний найман сарын нийт өсөлтийн бараг 60 гаруй хувийг бүрдүүлсэн бол түүхий эдийн салбар 6.2 нэгж хувийн нөлөө үзүүлсэн байна.
Дэлхийн хиймэл оюуны салбарын хүчтэй эрэлт болон Ираны дайнаас үүдэлтэй түүхий эдийн үнийн өсөлт энэ онд БНХАУ-ын аж үйлдвэр, уул уурхайн ашгийг нэмэгдүүлж буй. Хэдий тийм боловч дотоодын эрэлт тааруу байгаа нь эдийн засгийн сэргэлтийг тэнцвэргүй болгож, өсөлтийн эрчийг сулруулж байгаа юм. Ингэснээр тус улсын аж үйлдвэрийн салбарын ашгийн өсөлт дөрөв дэх сардаа дараалан саараад байна.