logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Vale” анхны “Panda” бондоор $500 саяын санхүүжилт татахаар төлөвлөж байна
    Jackie Cai, Janice Huang
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 01 11:20
    138

    Зургийг: Dado Galdieri/Bloomberg

    Энэ онд “Panda” бонд гаргалт өмнөх оны мөн үеэс 78 хувиар өсөж, дээд түвшинд хүрээд байна

    (Bloomberg) -- Бразилын төмрийн хүдэр үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Vale” компани БНХАУ-ын зах зээлд анх удаа “Panda” бонд гаргаж, 522 сая ам.доллар хүртэлх санхүүжилт босгохоор судалж байна. Ингэснээр санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлж, хямд өртөгтэй хувилбар эрэлхийлж буй үнэт цаас гаргагчдын эгнээнд нэгдэх юм.

    Тус компани бондын танилцуулгаа аравдугаар сарын дунд үеэр хийж, 11 дүгээр сараас санал болгож эхлэхээр төлөвлөж байна. Бондын хугацааны хувьд гурав болон тав эсвэл 10 жил байх боломжтой ба хөрөнгө оруулагчдын саналд үндэслэн эцэслэн тогтооно.

    PANDA-BOND.png

    “Panda” бондыг “Vale”-ийн охин компани “Vale Overseas Limited” гаргаж, толгой компани нь баталгаа гаргахаар төлөвлөжээ. Тэрхүү бонд нь хямд өртөгтэй санхүүжилтийн эх үүсвэрт тооцогдож буй учир хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсаар байна.

    “Bloomberg”-ийн нэгтгэсэн мэдээллээр компаниуд болон Засгийн газруудын “Panda” бонд гаргалт энэ онд жилийн өмнөхөөс 78 хувиар өсөж, түүхэн дээд түвшин болох 245 тэрбум юань хүрчээ.

    Засгийн газрууд болон олон улсын компаниудын 2026 онд гаргасан “Panda” бондын купоны хүү дунджаар 1.88 хувь болсон нь түүхэн доод түвшин болж буй. Энэ нь АНУ-ын Засгийн газрын гурван жилийн хугацаатай бондын өгөөжөөс 300 гаруй суурь нэгжээр доогуур үзүүлэлт юм.

    Cэтгэгдэл бичих