logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дэлхийн хэмжээнд газар тариалангийн бүтээгдэхүүний үнэ дээд түвшинд хүрсэн нь инфляцыг өдөөх төлөвтэй
    Hallie Gu, Eleanor Thornber
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 01 15:45
    197

    Зургийг: Rory Doyle/Bloomberg

    III улиралд Чикагогийн биржид эрдэнэ шиш, улаанбуудайн үнэ 15 хувиар өсжээ

    (Bloomberg) -- Хар тэнгисээр дамжих тээвэрлэлт тасалдах эрсдэл нэмэгдэж, цаг агаарын эрс тэс үзэгдлийн давтамж ойртсоноор дэлхийн газар тариалангийн бүтээгдэхүүний үнэ 2022 онд Украины дайн эхэлснээс хойших хамгийн өндөр дүнгээр өслөө. Тодруулбал: шар буурцаг, кофе зэрэг газар тариалангийн 10 гол  бүтээгдэхүүнийг багцалсан “Bloomberg”-ийн хөдөө аж ахуйн спот үнийн индекс III улиралд 13 хувиар өссөн байна. Энэ нь 2022 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

    Өнгөрсөн улиралд Чикагогийн Таваарын биржид эрдэнэ шиш, улаанбуудайн үнэ тус тус 15 хувиар өссөн бол шар буурцгийн үнэ 13 хувиар нэмэгджээ.

    CROP-PRICES-GFX.png

    Сүүлийн саруудад ОХУ, Украины харилцан цохилт эрчимжсэнээр үр тариа болон тосны ургамлын нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч Хар тэнгисийн бүсээс гарах бүтээгдэхүүний урсгал саарсан байна. Ингэснээр тус бүс нутгийн экспортоос хамааралтай Ази, Африкийн худалдан авагчид өөр эх үүсвэр хайж эхэлжээ.

    Түүнчлэн цаг агаарын эрс тэс үзэгдэл АНУ болон Европын газар тариалангийн гол нутгуудын улаан буудай, эрдэнэ шишийн гарцыг бууруулж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих