logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Энэтхэг Монголоос туршилтын журмаар 1 тонн коксжих нүүрс импортлохоор төлөвлөжээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 08 09:14
    272

    Dhiraj Singh/Bloomberg

    Туршилтын нүүрс чанарын шаардлага хангавал SAIL компани нэмж 75 мянган тонн коксжих нүүрс Монголоос авахаар ажиллах юм байна.

    БНЭУ-ын ган үйлдвэрлэлийн Төрийн өмчит "Steel Authority of India" буюу SAIL компани энэ сард Монгол Улсаас туршилтын дээж болгож нэг тонн коксжих нүүрс импортлохоор төлөвлөж байгааг Reuters агентлаг онцолжээ.

    Ингэхдээ туршилтын явцыг хурдасгахын тулд дээжийг агаараар тээвэрлэж магадгүй, эсвэл логистикийн нөхцөл байдлаас шалтгаалж БНХАУ-аар дамжуулж авах боломжтойг ойрын эх сурвалж мэдээлсэн байна. Хэрэв туршилтын нүүрс чанарын шаардлага хангавал SAIL компани нэмж 75 мянган тонн коксжих нүүрс Монголоос авахаар ажиллах юм байна.

    Гангийн үйлдвэрлэлээр дэлхийд БНХАУ-ын дараа хоёрдугаарт ордог ч түүхий эдийн хэрэгцээгээ дийлэнхийг нь импортоор бүрдүүлдэг Энэтхэг улс коксжих нүүрсний нийлүүлэлтээ төрөлжүүлэхийн тулд Монголоос нүүрс авахаар багагүй хугацаанд судалж буй. Гэхдээ далайд гарцгүй Монгол Улсаас их хэмжээний нүүрс тээвэрлэж авах нь логистикийн хувьд нэлээн бэрхшээлтэй ажил болж байна.

    Тодруулбал ОХУ-д тээвэрлэлт сааталтай, харин Хятадаар дамжуулж авах нь урт хугацаандаа эдийн засгийн үр ашиггүй байх магадлалтай болохыг Энэтхэгийн ган үйлдвэрлэлийн өөр нэг компани JSW Steel мэдээлж байлаа. Мөн Монголын талаас хариу өгөхгүй байгаа нь хүндрэл учруулж байна гэж энэ сарын эхээр тус компанийн ойрын эх сурвалж Reuters-д мэдээлж байсан юм.

    Cэтгэгдэл бичих