
Зургийг: Unitel
Орчин үеийн бизнесийн ертөнцөд корпорациудын үнэ цэн зөвхөн санхүүгийн тайлан, зах зээлийн үнэлгээгээр хэмжигдэхээ больсон. Томоохон компаниуд үүсгэн байгуулагдсаны ой болон түүхэн тэмдэглэлт хугацаагаа хэрхэн өнгөрүүлж буй нь тэдний нийгэмд эзлэх байр суурь, бизнесийн соёлыг илтгэх гол шалгуур болж байна. Монголын мэдээлэл, харилцаа холбооны салбарт тэргүүлэгч Юнител групп 20 жилийн ойн босгон дээрээ уламжлалт баяр ёслолын хандлагаас татгалзаж, нийгэм, соёл, хэрэглэгч рүү чиглэсэн урт хугацааны хөрөнгө оруулалтуудыг хийсэн нь салбартаа шинэ жишиг тогтоолоо. Тэдний 20 жилийн ойгоороо хэрэгжүүлж дуусгасан гол ажлуудыг сийрүүлье.
Нэгдүгээрт: Үндэсний өв соёлыг технологиор амилуулсан "Өртөө" үзэсгэлэн
Юнител групп 20 жилийн ойн хүрээнд зүгээр нэг хуурай баяр тэмдэглэхээс татгалзаж, нийгэм болон соёлын салбарт урт хугацааны үнэ цэн үлдээх томоохон хөрөнгө оруулалтуудаа амжилттай дуусгалаа. Үүний хамгийн гол цөм нь Монголд анх удаа соёлын салбарыг шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй зангидсан "Өртөө" immersive experience 360 градусын виртуал үзэсгэлэн юм.
- Шинжлэх ухааны хамтын ажиллагаа: Тус үзэсгэлэнг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн болон МУИС-ийн эрдэмтэн судлаачидтай хамтран түүхэн баримтад тулгуурлан бүтээжээ. Энэ нь 20,000 жилийн тэртээх хадны сүг зургаас эхлээд Хүннү гүрний бичиг үсэг, Их Монгол Улсын морин өртөөгөөр дамжин өнөөдрийн дижитал эрин хүртэлх харилцаа холбооны түүхийг залуу үед танин мэдэхүйн өндөр ач холбогдолтойгоор хүргэсэн ажил боллоо.
- Үндэсний бүтээлч үйлдвэрлэлийг дэмжсэн нь: Контентыг бүтээхэд Францын "Temple of Light" студийн тоног төхөөрөмжийн стандартыг ашиглаж, "Flamebros Animation" студийн дэлхийн өнцөг булан бүрд суугаа 50 гаруй монгол уран бүтээлчдийг нэгтгэн ажиллуулсан байна. Энэ нь технологийн компани соёлын өвийг хамгаалахад хэрхэн том хувь нэмэр оруулж болдгийн олон улсын жишгийг харууллаа.
Хоёрдугаарт: Брэндийн шинэчлэл ба ирээдүйн 20 жилийн алсын хараа
Юнител групп 20 жилийн ажлаа дүгнэхийн зэрэгцээ дараагийн шатны өөрчлөлт буюу брэндийн rebranding-аа албан ёсоор танилцууллаа. Уламжлалт харилцаа холбооны компаниас медиа энтертейнмент, дижитал үйлчилгээ болон байгууллагын шийдлийг нэгтгэсэн 20 гаруй охин компани бүхий Үндэсний дижитал экосистем болон өргөжсөнөө зарласан юм. Логоны шинэ минимал, Futuristic визуал систем нь компанийн ирэх 20 жилийн тэлэлт, тасралтгүй шинэчлэлийг илэрхийлж байна.
Гуравдугаарт: Гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан бэлэг
Бизнесийн байгууллагуудын богино хугацааны маркетингийн сугалаанаас татгалзаж, Юнител групп 20 жилийн ойн хүрээнд "Family" буюу гэр бүлийн экосистемээ тодотгосон урамшууллын хөтөлбөрөө зарласан юм. Хэрэглэгчдийн амьдралын чанарт бодитой хувь нэмэр оруулах үүднээс 2026 оны шинэ RAV4 автомашин, Мбанкны хадгаламжийн эрх зэрэг гэр бүлийн ирээдүйн баталгаанд чиглэсэн супер бэлгүүдийг хэрэглэгчиддээ задалсан нь нийгэмд чиглэсэн хамгийн утга учиртай ажлуудын нэг байв. Одоо хамгийн том бэлэг болох Active Garden-ий 2 өрөө байр эзнээ хүлээж байгаа аж.
Бизнесийн байгууллагууд, улс орныхоо соёлын дархлаа, шинжлэх ухааны танин мэдэхүйд технологийн тусламжтай, хөрөнгө оруулалт хийх нь брэндийн үнэ цэнийг урт хугацаанд хэрхэн өсгөж болдгийн тод жишээг тэд харууллаа. Юнител групп зөвхөн Монголын бус, бүс нутгийн хэмжээний технологи-соёлын шинэ стандарт тогтоож байна.